Д.Энхтүвшин: Намайг дуугүй болгохын тулд эхнэрийн компанид татварын шалгалт оруулж байна

Д.Энхтүвшин, Ж.Баярмаа тэргүүтэй УИХ-ын гишүүд төсвийн хуульд тодотгол хийхийг шаардаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан билээ. Төсвийн хуулийн маргаантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг намынхан нь "гадуурхах" болсон гэх мэдээлэл ч бий.

Түүнчлэн МАН-ын жагсаалтаар сонгогдсон түүнийг эргүүлэн татах тухай мэдээлэл цацагдаад намжсан юм.
Тэгвэл Д.Энхтүвшин гишүүний гэр бүлийн хүн болох Ц.Нямцэцэгт Татварын албанаас хамааралтай компаниудад нь татварын шалгалт оруулж байгаагаа мэдэгдэж, шаардлагатай баримт бичиг, мэдээлэл ирүүлэхийг хүссэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Өчигдөр орой гэртээ ирсэн чинь эхнэр ийм бичиг үзүүлж байна. Хэн нэгэн даргад учруулж болзошгүй эрсдэлд суурилж татварын албанаас манай эхнэрийг өөрийг нь болон хамааралтай компаниудад нь татварын шалгалт оруулж байгаа юм байна. Мөрөөрөө цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд тэмцэж яваа бүсгүйг яах вэ дээ. Хулгай хийсэн биш шалгаад ч гэм гарахгүй. Цаад санаа нь намайг л дуугүй болгох байх. Ард түмний эрх ашгийг хамгаалсны төлөө жирийн иргэдээс УИХ-ын гишүүдийг хүртэл янз бүрээр дарамталж байгаа нь төрийн эрхийг бүлэг дээрэмчид эзэлсэн мэт. Би өргөсөн тангараг, Үндсэн хуулийг сахиж нийтийн эрх ашгийн төлөө хэлэх үгээ хэний ч дарамт шахалт, сөрөг суртал ухаалгаас үл айн илэрхийлнэ гэжээ.

Gia 24SaoAA2R7s

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.