?НЗД-ын орлогч А.Амартүвшин: Гэр хорооллын айлуудад 32 мянган зуухыг зээлээр олгоно

Агаарын бохирдлыг бууруулах асуудалд авч буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинөөс тодрууллаа. 

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: 

-Түүхий нүүрс түлээд агаарын бохирдол буурахгүй. Сайжруулсан түлшээ улам сайжруулж, технологийн өөрчлөөд ч агаарын бохирдлыг бууруулж чадахгүй. Тиймээс дахин төлөвлөлт, дэд төв, цахилгааны асуудлаар шийдвэрлэнэ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас зуухны тендер зарласан байгаа. Нийслэлд монгол гэрт амьдарч байгаа 95 мянган айл байна. Угаартаж буй асуудлыг судлахад эдгээр айлууд зориулалтын бус зуух ашиглаж байна.

Угаарын хий бага гарах стандартын шаардлага хангасан зуух айл өрхөд зээлээр олгосноор агаарын бохирдол 3-5 хувь буурна. Гэхдээ угаартах эрсдэл 100 хувь буурна. гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.