?LIVE:Б.Дэлгэрсайхан: Манай яамнаас нэг их наяд төгрөгийн өртөгтэй зам барих найман төслийг танахаар болсон

2025 оны төсвийг хэлэлцэж байна. Зам тээврийн яамнаас нэг их наяд төгрөгийн өртөгтэй зам барих найман төслийг танахаар болжээ. 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Манай яамны цалингаас бусад урсгал зардлыг 10 хувиар танаж байгаа. Шатахуун, гадаад томилолт, бичиг хэргийн зардлыг 50 хувиар багасгасан. Хөрөнгө оруулалтын тухайд нийтдээ 38 төсөл хөтөлбөр хэрэгжихээс 29 нь үлдээд есийг нь хассан байгаа. Үүнд Энэ нь бараг 1 их наяд төгрөг болж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтын 23 хувь нь дэд бүтцийн салбарт байсан.

Дархан-Алтанбулаг чиглэлийн дөрвөн эгнээ замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх өөр арга байгаа гэж үзэж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой.

Богд уулын туннелийн ажлын зураг төслийн ажил явагдаж байна. 5.5 их наяд төгрөгөөр барина гэдэг худал мэдээлэл яваад байна. Бүтэн жил гаруйн хугацаанд би судалгаа хийж байна. Богд уулын амаар дүүрэн хаусууд байна. Ухаж ороод хаус барьчихсан.

Дээр нь гарч сууж байшингаа барьж суучихаад дархан цаазат уул гээд пиар хийж мөнгө төлөөд байгаа улсуудыг иргэддээ зориуд харуулна.

Улсын төсвөөс мөнгө гаргахгүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.