СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-30

Д.Амарбаясгалан: Нэг гишүүн, хоёр сайдын хариуцлагагүй байдлаас болж Монголын төр ийм байдалд ороод сууж болохгүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх дэгийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Гэвч гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг дэмжсэнгүй. Энэ нь Засгийн газар 2025 оны төсвийн төслөө дахин өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагатай болсон юм. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ таван сар үйл ажиллагаа явуулахдаа дөрвөн удаа төсөв хэлэлцлээ. Бүх талдаа хариуцлагатай байх ёстой. Нэг гишүүн, хоёр сайдын хариуцлагагүй байдлаас болж Монголын төр ийм байдалд ороод сууж болохгүй" гэх үгийг хэлэв. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ өргөн барьсан асуудлыг өнөөдрийн энэ түвшинд хүргэхгүй гэж бүхэл гарц боломжийг хайж ажиллаж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулаад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ асуудлыг ярьсан. Ёс зүй дэгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтарч хуралдах, хамтарсан ажлын хэсэг гаргах, хамгийн боломжит хувилбараар гарц гаргалгааг гаргаж ирэх үүрэг аваад хэлэлцэгдсэн.. Засгийн газрын гишүүд өөрсдөө тийм дэгээр явуулахгүй. Ийм нөхцөлд оруулъя гэж хүсэж байна гэж бид ойлгож байна.

УИХ нэр, нүүрээ бараад энэ асуудлыг хэчнээн олон удаа хэлэлцлээ. . Мөн тодотгол хийх нөхцөл боломжийг нь урьд өмнө гаргаж байсан жишгийн дагуу гаргаж өгсөн. Асуудлаа шийдэж чадахгүй хэлбэр рүү явж байна.

Бүх талдаа хариуцлагатай байх ёстой. Өмнө нь өөр саналтай байсан бол түүнийгээ санал хураалтын өмнө хэлэх ёстой байсан. Ардаас нь шаардлага хэлж суух нь зохимжгүй байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. MANIPAL
1 сарын өмнө
116.206.83.106

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.