П.Наранбаяр: Хүүхэд нас барсан газар нь цэцэрлэг биш хүүхэд харах үйлчилгээний байгууллага байсан

СХД-ийн 34-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт нэг ой 2 сартай хүүхэд нас барсан хэрэг өчигдөр гарсан. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулав.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Хүүхэд эндсэн асуудлын талаарх мэдээллийг тэр даруйд нь авсан. Гэр бүлд нь харамсал илэрхийлж байна. Сайн дураараа, эцэг эхээс нь төлбөр мөнгө аваад үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг. 0-2 насанд хүүхэд харах үйлчилгээ гэж явдаг. Хоёроос дээш насны хүүхдийг сурган хүмүүжүүлэх байгууллагыг цэцэрлэг гэж нэрлэдэг. Өнөөдөр цагдаа дээр хэрэг нь шалгагдаад явж байгаа юм билээ.

Хүүхэд харах үйлчилгээнд тухайн дүүргийн Гэр бүл хүүхэд хамгааллын газар хяналт шалгалт хийж хэрэгжүүлж ажиллах ёстой. Энэ асуудлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцна. Манай яам сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийг хариуцдаг гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.