Чингис хааны мэндэлсний ойн барилдаанд түрүүлсэн бөхөд анх удаа “Их хааны цом” өгнө

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг гардуулна.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулна. 

Барилдаан арваннэгдүгээр сарын 02-ны бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.