Ч.Номин: Шилэн дансны мэдээлэлтэй санал нийлэхгүй байгаа тул намайг шалгуул
Иргэн Б.Цогтгэрэл өнгөрсөн амралтын өдөр шилэн дансны мэдээлэл дэлгэж Соёлын сайд Ч.Номин өөрийн хамаарал бүхий зочид буудалдаа УИХ-ын гишүүдийг урьж, олон сая төгрөгийн гүйлгээ хийснийг дэлгэсэн. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин дараах тайлбарыг өглөө.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:
-Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Соёлын яамтай холбоотой ямар нэгэн хоёр байгууллагын хооронд болсон зүйл байхгүй. Хоёрдугаарт, төрийн албанд орсонтой холбогдуулан "Тэрэлж хотел" миний эзэмшилд байхаа больсон.
Нэр дурдагдан хийгдсэн хэлэлцүүлэг бол Засгийн газраас хийж байгаа ажил. Иймд тэр хүмүүсээс өөрсдөөс нь тодруулга авах ёстой байх. Би УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдын хувьд Тэрэлжид болсон хэлэлцүүлэгт очсон нь үнэн.
Манай яамны шилэн данс руу өөрөө ороод үзээрэй. Бүх гүйлгээгээ хөтөлдөг. Уг хэлэлцүүлгийн зардал бол Соёл урлагийг дэмжих сангийн зарцуулалт байх. Санхүүжилт бүрэн гараагүй учраас хөтлөөгүй байх. Иймд ташаа мэдээлэл гэж үзэж би дээрх мэдээллийг үгүйсгэж байна.
Намайг шалгахад татгалзах зүйлгүй. Харин ч сайн шалгаж, ажлаа хэр хийж байгааг тодорхойлох хэрэгтэй. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 20 хүрэхгүй томилолтод явсан. Би Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулж байна. Ажил хийж явж байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.