СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг шалгаж дууссан ч хэрэгтэйгээ танилцахгүй байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 долоо хоногийн өмнө

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар өнгөрсөн сарын 16-нд Боловсролын сайд П.Наранбаярыг хэвлэлийн хурал хийж байх үед элдэв үгээр дайрч, чанга хашхиран, барьж явсан өндгөө шидээд зогсохгүй, хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатартай нь барилцаж авсан билээ.

Эл үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.2-1 дэх хэсгийн Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэх заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгасан юм. Уг зөрчлийн хэргийг шалгах ажиллагааг дуусгаж, дээрх зүйл заалтад заасан 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оноох хариуцлага тооцуулахаар эрх бүхий албан тушаалтан саналаа шүүхэд хүргүүлэхээр болоод буй аж. Гэвч А.Отгонбаатар элдэв шалтаг тоочин цагдаагийн байгууллагад ирэхгүй байгаа юм. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн түүнийг дуудан ирүүлж, зөрчлийн хэрэгтэй нь танилцуулан шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буйг эх сурвалжууд хэлэв. Харин А.Отгонбаатар энэ талаар өөрийн фейсбүүк хуудастаа "ХҮН нам МАН-даа ховлоод, АН-ын Хууль зүйн сайд гардаж гүйцэтгэж байгаа гэсэн үү дээ! Гүтгээд дийлэхгүй болохоороо гурван нам нийлж байгаад шоронд хийх гэж байна уу? Ороод гараад ирнэ дээ" гэжээ. 

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарын хувьд зөрчлийн хэрэгт удаа дараа хариуцлага тооцуулж байсан нэгэн. Тэрбээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдлүүддээ удаа дараа торгуулснаас гадна бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, хүний эрүүл мэндэд гэмтэл учруулахгүйгээр халдсан, ШЕЗ-ийн байранд бичлэг хийж, олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явж, танхайрсан гэх зэрэг зөрчлийн хэрэгт нь торгох шийтгэвэр оноосон юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Shuud shaaa shorond n

Иргэн
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ ёстой засрахгүй нөхөр бн .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.