Өнөөдөр дараах байршлуудад зам хааж, засвар хийж байна

Өнөөдөр /2024.10.12/ дараах зургаан байршилд авто зам засварын ажил үргэлжилж байна.

Үүнд:

-Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилж байна.

463037980 122163525554257880 4782755558670129849 n

-Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

462715169 122163525608257880 8833165346490642711 n

-Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилж байна.

462541273 122163525572257880 68623925651940851 n

-"Хоме плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилж байна.

462535309 122163525542257880 3810007205287133433 n

-“Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замын баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилж байна.

462538488 122163525590257880 2676390972170643421 n

-Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Барс" захын уулзвар хүртэлх авто замын урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 11-ний өдрийн 22:00 цагаас 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилж байна. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм.

462583916 122163525524257880 484567402471687238 n

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.