СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-01

🔴LIVE: Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаан нээлтээ хийж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүн бүхий Улсын Их Хурлын анхны ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж үг хэллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд 100 гишүүн ирснээр 79 хувийн ирцтэй нээлээ. Намрын чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, нийслэлийн Засаг дарга тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.

УИХ-ын анхдугаар чуулганаар бид Засгийн газрыг байгуулсан бол ээлжит бус чуулганаар 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол зэрэг хэд, хэдэн чухал төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Энэ удаагийн байна.

Учир нь манай улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлт гарч, олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ түвшинд хүргэж ахиуллаа. Бүс нутгийн орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт илүү байж, бидний хийсэн ажил ийнхүү зээлжих зэрэглэлд нөлөөлж, орлогоо төрөлжүүлэх боломжийг нээж өглөө.

Хамтарсан Засгийн газраас .

Намрын чуулганаар хэлэлцэх Монгол Улсын 2025 оны төсвийн хууль болон дагалдах хууль тогтоомжууд нь Монгол Улсын ирэх дөрвөн жилийн хөгжлийн ерөнхий хандлага эдийн засгийн өсөлтийг илүү тодорхойлох тул УИХ-ын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд үүсэж болох эрсдэлийг урьдчилан тооцох шаардлагатай байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.