Ховор амьтны эд эрхтнийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

Ховор амьтны эд эрхтнийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад “Авто замын боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдлаа” гэх дуудлага, мэдээлэл 2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Н нь том оврын тээврийн хэрэгслээр 18 тонн сонгино тээвэрлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх явцдаа дэлхийн устаж болзошгүй ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөхөнгийн эврийг ачаан дундаа нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Шалгалтын явцад 19 хайрцагт савласан 3,260 ширхэг 677 кг бөхөнгийн эвэр илэрчээ. Хэргийг үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ. 

 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.