Японы Ното мужид их хэмжээний үер бууж, долоон иргэн амь насаа алджээ

Япон улсын Ното мужид энэ сарын 21-нд аадар бороо орсны улмаас их хэмжээний үер бууж, долоон иргэн амь насаа алдаж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна

Мөн 6000 гаруй айл, өрх тог цахилгаангүй болж, зам гүүр үерт автан, олон зуун байшин нуржээ.

IMG 3810

Аврах ажиллагаанд дайчлагдан үүрэг гүйцэтгэж байсан зургаан алба хаагч нурангад дарагдан, ор сураггүй болсон байна.

IMG 3811

Харин Важима хотод цагийн хугацаанд 121 мм хур тунадас орж, дээд хэмжээг тогтоосон бол Сүзү хотод мөн хугацаанд 84.5 мм хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн дээд хэмжээг давсан тохиолдол болж бүртгэгджээ.

Эх сурвалж: ccn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.