?П.Сайнзориг: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шийдвэрээр тэглэсэн ахмадуудын зээл болох 929 тэрбум огт төлөгдөөгүй

Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2020 онд ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх талаар мэдэгдэж, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар төлнө хэмээн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж байв. Гэтэл уг өр одоог хүртэл огт төлөгдөөгүй байгаа талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн гэх Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зээл төлөгдөөгүй. Тус ажлыг гардаж хийсэн хүн Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон. “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийг удирдаж байгаад дампууруулсан хүн.

"Салхитын мөнгөний ордыг түшиглээд ахмадуудын зээлийг тэглэнэ" гэсэн ч энэ зээл нь одоо хүртэл төлөгдөөгүй. Өнөөдөр . Үүнийг Хөгжлийн банк болон “Эрдэнэс Монгол” компаниар төлүүлэх асуудал баталгааны гэрээ дээр байна. Төрийн тэргүүн байсан, УИХ-ын гишүүний хариуцлагатай албыг хашиж байгаа хүн улс орны эдийн засаг, ард иргэдээр тоглоод байж болохгүй гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.