СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын дэд дарга Хань Жөнь манай улсад айлчилж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлал хийхээр өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн иржээ.

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд дарга Ван Чиншань айлчилж байсан билээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр талууд хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.