? Элчин сайд асан Ц.Сүхбаатар: Цэргийн гэмт хэрэгтэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг баривчлах ёстой

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин маргааш Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ болон Англид Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч Ц.Сүхбаатарын байр суурийг сонслоо.

Элчин сайд асан Ц.Сүхбаатар:

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины манай улсад хийж буй албан ёсны айлчлал нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. В.Путин НҮБ-ын бүрэн эрхт гишүүн тусгаар тогтносон бүрэн эрхт Украин улсын эсрэг түрэмгий дайн өдөөсөн гол буруутан.

Ийм хүнийг заавал урьж авчрах шаардлага байсан уу? В.Путин манай улсад айлчилснаар ямар ашиг тустай юм бэ гэдгийг асуух хүн олон байна. В.Путиныг авчирахгүйгээр шатахуун, цахилгаанаа авч чаддаг байх нь Монгол Улсын үндэсний эрх ашиг. Харин . Украин, Оросын дайн эхэлснээс хойш манай улсад барууны томоохон гүрнүүдийн өндөр дээд хэмжээний айлчлал их болсон. Ингэхдээ манай улсыг Оросын хэт хамаарлаас ангижрахад туслахад бэлэн гэдгээ илэрхийлсээр ирсэн. Бид заавал В.Путинг урихгүйгээр тус улстай харилцах харилцаагаа авч явах ёстой байсан. Монгол Улсын нэр хүнийг олон улсын тавцанд унагаах гэж байна гэж харж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.