Ц.Даваасүрэн: Чи Ерөнхийлөгчөө буруу юм хийсэн гээд байна. Ямар хариуцлагагүй юм яриад байна

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр шахмал түлшний үйлдвэрийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням гишүүн хөндлөө.

Гишүүний асуултад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав хариулт өгсөн юм. Тэрээр ““Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1.1 их наядыг шахмал түлшний үйлдвэрт шилжүүлсэн нь гэм хэргийн шинжтэй байсан тул Ерөнхий прокурорт шилжүүлсэн” гэв. “Тэгэхээр энэ үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгчөө буруу юм хийсэн гээд сууж байгаа нь зөв юм уу” хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тодруулж байв.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав:

-Шахмал түлшний хөрөнгө оруулалттай холбоотой зүйл байна. Эрдэнэс Тавантолгойгоос оруулсан хөрөнгө оруулалт байгаа. Үүнтэй холбоотой

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: 

-Аль тэр татаас нь уу. Юу нь гэмт хэргийн шинж чанартай байдаг юм тэр. Засгийн газрын шийдвэр гараад Эрдэнэс Тавантолгойг нийгмийн хариуцлагын хүрээнд татаас өг гэдэг шийдвэр гаргасан шүү дээ. Ерөнхийлөгчийгөө буруу юм хийсэн гээд сууж байх юм.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав: Тэр бол татаас биш. Гүйцэтгэлийн аудитын тайланд ийм зүйл туссан байгаа.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Үгүй чи зөв хариулж байна уу. Татаасын тухай яриад байна шүү дээ. Засгийн газрын шийдвэр гараад татаас олгоод явсан шүү дээ. Тэрэнд гэмт хэргийн шинж чанартай юу байдаг юм. Их л сонин хариулчихлаа даа. Их л сонин хариулчихлаа даа. Би тэгж бодохгүй байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.