Дарамзагдын Оюун: Дуучин Д.Бурмаа, Э.Мөнгөнчимэг хоёрт би зүгээр л бүдүүлгээр ойлгуулахыг оролдъё

Монголын ард түмний сонсох дуртай “Хулан хонгор” дууг дуучин Д.Бурмаа, Э.Мөнгөнцэцэг нар өөр өөрийнхөөрөө дуулж, үзэгчдэд хүргэсэн төдийгүй хоорондоо “булаалдаж” эхэлсэн нь олны анхаарлын төвд ороод буй.

“Хулан хонгор” дууны үгийг нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв бичиж, Монголын нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд хөгжмийг нь туурвисан байдаг. Тэгвэл тус дууны аяыг туурвисан хөгжмийн зохиолч Г.Дарамзагд агсны охин Д.Оюун дуучин бүсгүйчүүдийн маргаанд шүүмжлэлтэй хандаж байр сууриа илэрхийлжээ. Тэрээр хоёр дуучныг дахилтын сүүлийн хоёр тактыг буруу дуулж дутуу барьсан гэсэн байна. 

Дарамзагдын Оюун: 

-Хэд хоног найзуудтайгаа хөдөө яваад ирсэн чинь цахим орчноор дүүрэн Д.Цэдэв гуайн шүлгэнд аавын маань аяыг нь зохиосон “Хулан хонгор” дууг минийх чинийхдээ тулан маргаж булаацалдсан хоёр дуучны тухай шуугиж байх юм?!
Зарим нэг сурвалжлага, бичвэр нэвтрүүлгийг нь үзлээ. Уг нь би энэ хоёр залуу дуучинг их үнэлдэг байлаа. Харин энэ удаа эрхэм дуучид маань дуучин хүний нийгэмд нөлөөлөх, манлайлах, соёлын өвийг хадгалах, түгээн сурталчлах үүргээ умартан арай л өндөр Эго-той байна уу даа? гэж харамсан бодов.
Манай СУИС-ийг төгссөн дуучид Дэлхийд алдар цуугаа мандуулан эх орноо сурталчилж өндөр ёс суртахуунтай явж байгааг хараад маш их бахархаж эрдэмлэг, авьяаслаг эрхэм багш нарынх нь ач гавьяа юм даа хэмээн бишрэн боддог юм.
Харин энэ хоёр нөхөр тэр сайхан сургууль, эрдэмтэн багш нарынхаа нэр хүндийг арай л хазайлгачихсангүй дээ… Ер нь дуучин хүн гэдэг нийгэмд чухал үүрэгтэй бөгөөд тэд олон нийтийн өмнө тодорхой хариуцлага хүлээдэг.
Дуучид соёлын өв, үндэсний болоод сонгодог урлаг, ардын урлаг, орчин цагийн дуу хөгжмийг түгээх, сурталчлах, дараагийн үеийнхэнд үнэн зөвөөр хүргэх үүрэгтэй хүмүүс гэж би бодох юм?!
Гэтэл энэ хоёр бүсгүйн хувьд Оюуны өмчийн хуулийг огт судлаагүй, зохиогчийн эрх гэдэг юмыг огт мэдэхгүй
“Тас харанхуй” явж байх юм?! Бүр гайхалтай???!!!
Уг нь мэргэжлийн сургууль төгсгөсөн дуучид биз дээ???!!!
Уранбүтээлчид бэлтгэж байгаа Их дээд сургуульд зохиогчийн эрхийн тухай хичээл заавал орсон л байж таарна даа! Хоёр нөхөр хичээлээ тасалдаг байсан юм болов уу???!!!

Мэргэжил бүхэн сайхан!!!
Их барилгаар жишээ авья, барилгад өрлөгчин, будагчин, шаварчин засварчин гээд л олон чухал мэргэжилтэй хүмүүс ажилладаг. Гэхдээ тэд архитектор, инженерийнхээ зохион бүтээсэн зураг төслөөс өчүүхэн ч хазайлгахгүйгээр өрлөг, шавар, будгаа хийдэг. Тэд бол гүйцэтгэх ажилчид.
Их урлагт дуучин, хөгжимчин, жүжигчин, бүжигчин хүн бол эдний л ижил гүйцэтгэх ажилчид!!!
Архитектор, инженер нь “Хөгжмийн зохиолч, яруу найрагч, бүжиг дэглээч, найруулагч” нар юм.
Иймд эдгээр хүмүүсийн зохиож бүтээсэн зүйлийг олон түмэндээ өөрийн мэргэжил авьяасын хэмжээгээр л та бүхэн хүргэн дамжуулагчид болохоос зохиогчид биш!!!
Хэн нэгэн хөгжмийн зохиолчийн бүтээлийг “миний дуу””миний хөгжим” гээд гүйцэтгэн тоглогчид өөрсдийн нэрээ тод томоор бичүүлж, авторын нэрийг шоргоолж шиг үл харагдам жижгээр бичүүлж байгаа нь таны хүмүүжил соёлын хэмжүүрийг л илтгэж буй хэрэг!!!
Иймд минийх гэж маргалдах нь дэндүү ёс зүйгүй хэрэг шүү дээ!!!
Тийм учраас
Би ч хөгжим мэдэхгүй гэхдээ маш багаар гадарлана.

Эх зохиолоо эхлээд сайн судалж байж дуулж бай!!!
Эзнээс нь зөвшөөрөл авч бай!!!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.