Францын жуулчин хурд хэтрүүлсний улмаас олон тооны тэмээ мөргөж, осол гаргажээ

Бүгд найрамдах Франц улсын иргэн нь энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын нутагт автомашинтай осолдсон хэрэг гарчээ.

Энэ тухай мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага ослын газар шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд Франц улсын иргэн Б нь хурд хэтрүүлсний улмаас гурван тэмээ мөргөж, осол гаргасан болохыг тогтоосон байна. Цагдаагийн байгууллага Францын иргэнийг 109 км цагийн хурдтай явсан гэжээ.

Дундговь аймгийн Цагдаагийн газар тухайн гадаадын иргэнд хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Тухайн автомашин нь түрээсийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл байсан аж. Тодруулбал, Францын иргэн нь энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр машин түрээсийн компаниас Патриот маркийн шинэ автомашин түрээслэн авч явсан байжээ.

Түүнчлэн Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс тухайн иргэний гадаад паспортыг эзэнд нь эргүүлэн өгөхийг цагдаагийн байгууллагаас шаарджээ. Цагдаагийн байгууллага Франц иргэний гадаад паспортыг эргүүлэн өгсөн нөхцөлд хилээр гарах нь нээлттэй болох юм. Монгол Улсад өр төлбөртэй гадаад улсын иргэн хилээр гадагш гарсан нөхцөлд хохирлоо төлүүлэх боломжгүй болдог байна.

 1111

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.