Пакистанд хүчтэй үер буусны улмаас 187 иргэн амь үрэгдэж, 2293 барилга байгууламж сүйтжээ

Пакистан улсад өнгөрсөн долоодугаар сарын эхлэн орсон үргэлжилсэн аадар борооны улмаас нийт 187 иргэн амь насаа алдаж, 333 иргэн бэртэж гэмтсэн талаар мэдээллээ

Үерт өртөж амь насаа алдсан иргэдийн 96 нь бага насны хүүхэд, 30 нь эмэгтэйчүүд байна.

viber image 2024 08 19 09 36 15 209

Тус улсын Пунжаб муж хамгийн их үерт өртсөн бөгөөд үерийн улмаас 68 хүн амь эрсэджээ. Харин Баруун-Өмнөд бүсийн Балочистан мужид 352 толгой мал хорогдож, 2293 барилга байгууламж сүйдэж, 30 гүүр нурсан байна.

viber image 2024 08 19 09 35 59 183

Эх сурвалж: www.xinhuanet.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.