МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө Хятадын Зычи фэнтэй барилдана

“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал өнөөдөр хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Д.Отгонжаргалын өрсөлдөгч нь БНХАУ-ын тамирчин Зычи фэн юм.

Зычи Фен өнөөдөр үдээс хойш дагах барилдаанд Алжирын бөхийг 10:0 харьцаатай ялж хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Д.Отгонжаргалдаа амжилт хүсье. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.