Д.Отгонжаргал ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал АНУ-ын тамирчин “Токио 2020” зуны XXXII Олимпын наадмын хүрэл медальт Хилдебрандт Сара Аннтай барилдаж 0:5 харьцаатайгаар ялагдал хүлээлээ.
Ингэснээр Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаанууд наймдугаар сарын 8-нд шөнийн 00:00 цагаас эхэлнэ. Д.Отгонжаргалынхаа барилдаанд амжилт хүсье!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.