СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-08-05

Ж.Баярмаа: Камергүй өрөөнд 21 настай залууг байцаасан нь эрүүдэн шүүх нөхцөлийг бүрдүүлсэн байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлэх болсон талаараа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын бүлгийн гишүүд хүний эрхийн зөрчлүүд, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй байдал, хууль хүчний байгууллагуудын ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж буй талаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Саяхан төрийн байгууллагын шийдвэрээр эрхээ хасуулсан байсан 21 настай залуу маш харамсалтайгаар амь хохирсон. Учир шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Гэхдээ Үүний дагуу АТГ шалгалт хийж байгаа. АТГ-ын бичгэн дээр юу гэж байсан бэ гэвэл “ Мөн тасгийн давхар нь камергүй. Түүнчлэн камерын тасгийн өнцгийг өөрчилсөн байсан. Энэ нь эрүүдэн шүүх нөхцөл байдлыг бүрдүүлсэн” гэж маш ноцтойгоор дүгнэсэн бичиг байгаа. Өнгөрсөн долоо хоногт энэ бүхэн ил болсон.

Энэ хэргээс үүдээд АН-ын гишүүдийн зүгээс хүний эрхийн асуудлаар сонсгол хийх зайлшгүй шаардлагатай юм байна гэж үзсэн. Эхний ээлжинд эрхээ хязгаарлуулсан байгаа иргэдийн амь хохирсон асуудлыг авч үзнэ. Мөн цэрэг армид байгаа дэглэлт, хорих ангид байгаа хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг гаргаж тавина. Өнөөдрийн байдлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан.  Хүний эрхийн асуудлаар өргөн хүрээнд нээлттэй сонсгол хийх хүсэлтээ өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өгөхөөр боллоо гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Бурууд дуугарах хүнтэй улс байвал сайн л бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.