Допингийн эсрэг байгууллага: П.Орхоноос манайх шинжилгээ аваагүй болохоор мэдэхгүй байна

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон "Парис 2024" олимпын наадамд барилдахаар эх орноосоо зорин очсон ч, оролцох боломжгүй болсон талаар БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл гаргаад байна.

Тодруулбал, "Олимпын эрх олгох тэмцээнд эмэгтэйчүүдийн 62 кг-д П.Орхонд ялагдсан БНСУ-ын тамирчин И Хан Бит Францыг зорих болсон" хэмээн  "Yonhap News" мэдээлсэн юм. Тэгвэл зарим ойрын эх сурвалжууд энэ мэдээллийг үгүйсгэж буй юм. Монголын Чөлөөт бөхийн холбоо удахгүй энэ талаар мэдэгдэл гаргах юм байна.

Харин Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас энэ талаар тодруулахад “Энэ асуудлыг тодруулж байна. Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага П.Орхоноос шинжилгээ аваагүй болохоор ямар хариу гарсныг харж мэдэхгүй байна” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.