Хамтарсан Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдав

2024 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намуудад өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх суурь зарчимд үндэслэн олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын нам Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан нам, ХҮН намыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан билээ.

Хамтарсан Засгийн газар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэж, тогтвортой хамтран ажиллахыг зорьж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд орсон гурван нам хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсэгт Засгийн газрын гишүүд, салбарын судлаач, эрдэмтэд орсон бөгөөд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлан ажиллаж байгаа юм.

c88ba6e7 41a2 48a3 9484 ecfd1cce6e18

Гэрээ нь олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үндэсний эв нэгдлийг эрхэмлэн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийг зорилго болгоно.

Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтоос гадна Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах зорилтууд, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарын шинэчлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах болон боловсролын салбарын реформыг хамтарсан Засгийн газрын гэрээнд тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

04bb0a9a e88f 4c74 a6bd f5fa0f8b2eaa

24df3d52 3f57 4e79 bdc3 0562a64a5351

56a6f2c7 cd6f 4017 a307 eca017de058f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.