Ц.Уугангэрэл: Допингийн шинжилгээний хариуг Бөхийн салбар хороонд хүргүүлсэн
Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөх болон 16 харваачаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь допингийн шинжилгээ авсан юм.
Допингийн шинжилгээний сорьцыг энэ сарын 13-ны өдөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн бөгөөд шинжилгээний хариу 48 цагийн дотор гарсан байна. Шинжилгээний хариуг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлжээ. Энэ талаар тус байгууллагын ерөнхийлөгч Ц.Уугангэрэлээс тодрууллаа.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ц.Уугангэрэл:
-Допингийн шинжилгээний хариу ирсэн. Хариуг Үндэсний бөхийн салбар хороонд хүргүүлсэн. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос өнөөдөр, маргаашгүй мэдээлэл өгөх байх гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.