Хээр азарганы унаач хүүхэд нь унасан тул уяач нь өөрөө унаж барианд оржээ
Дорнод аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадам энэ сарын 07-ны өдөр буриад сурын харваагаар эхэлж, өнөөдөр хурдан азарганы уралдаанаар үргэлжиллээ.
Азарганы уралдаанд Матад сумын Г.Заанхүүгийн хээр азарга түрүүлжээ. Уяач Г.Заанхүү азаргаа өөрөө унаж барианы зурхайд орж ирсэн нь олны анхаарлыг татаад байна. Хээр азарганы унаач хүүхэд нь унасан тул уяач нь өөрөө унаж барианд орсон аж.
Том хүн унаж барианд орж ирсэн хээр азаргыг түрүүлсэнд тооцох эсэхийг Аймгийн баяр наадам зохион байгуулах хурдан морины салбар хорооны комисс шийдвэрлэхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.