СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-07-10

🔴LIVE: Дундговь аймгийн Б.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хурдан хээр үрээ түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ орж ирлээ. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор үрээ, дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ, тавд Хэнтий аймгийн Норивлон сумын Нямновын Мөнхийн бор халзан үрээ тус тус орж ирлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.