Завхан аймагт түр зуурын бороо орсны улмаас олон айл үерийн усанд автжээ
Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Жаргалант, Өлзийт багт өнөөдөр 17:30-18:30 цагийн хооронд түр зуурын бороо орсны улмаас 30-40 орчим айл үерийн усанд автсан дуудлага 17:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.