О.Баасанхүү: Аравдугаар тойрогт дөрвөн ЖДҮ-чин, нэг төсвийн хулгайч, нэг бэлгийн гаж донтон байна

Хуульч О.Баасанхүү 2024 оны УИХ-ын сонгуулийг шударга явуулах боломжоор хангаж өгөхийг ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсэв. 

Хуульч О.Баасанхүү:

-2024 оны сонгууль бол МАН-ын сонгууль бус Монгол төрийн сонгууль. Бид "Хүн ярихгүй, хөгжил ярья. Нам ярихгүй, бодлого ярья"  гэдэг уриатай сонгуульд оролцож байгаа. . Гэтэл нүүрсний хулгайч Амундра пиарыг нь хийж байгаа. Энэ бүх аюултай дайралт, гүтгэлгийг хийж байна. Өнгөрсөн сонгуулиар мянган хүний фейсбүүк ашиглаж хакердаад, нас барсан хүний зургийг ашигласан зүйл гарсан. Иймд иргэд маань нууц үгээ сольж, сэрэмжтэй байхыг сануулмаар байна.

Монгол төр бүх намд тэгш үйлчлэх ёстой. Хуулийн байгууллага ч ялгаагүй. Иймд байна. Ардчилсан намын пиарын багийн залуусыг баривчилсан.

Түүнчлэн аравдугаар Богдын эмээг баривчилсан асуудал нь МАН үнэхээр айж байгааг харуулж байна. Ажил хийсэн бол битгий ай, ард түмэн та нарыг сонгоно. Өрсөлдөгчөө зохион байгуулалттайгаар, явуургүй аргаар гүтгэж байгаа учраас бид өмөөрөх төртэй гэдгээ мэдэрмээр байна. Иймд ерөнхийлөгч У.Хүрэлсүх та нэн яаралтайгаар энэ асуудалд анхаарлаа хандуулмаар байна. Сонгуульд анхаарлаа хандуулахгүй бол тэгш бус сонгууль болох болчихоод байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.