СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 сарын өмнө

Ойрын өдрүүдэд буюу тавдугаар 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Энэ хугацаанд 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд тээвэрчид, малчид, ард иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:

  • -Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах
  • -Аялж, зугаалга амралтаар явахдаа аюулгүй байдлаа хангах,
  • -Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо тоглуулахгүй байх,
  • - Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
  • -Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • -Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.