Эверестэд амиа алдсан уулчдын дурсгалд зориулан 108 мод тарьж байна

Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар энэ сарын 13-нд Эверестийн оргилд гараад буух замдаа осолдож, амиа алдсан билээ.

Уулчдын дурсгалд зориулан Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагт Монголын Уулчдын Үндэсний Холбоо (МУҮХ)-ноос Экологийн цагдаагийн албатай хамтран Баянзүрх дүүргийн шинээр баригдаж буй Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд 108 мод тарьж байна.

Энэ үйл ажиллагаанд уулын спортод хайртай хэн ч оролцох боломжтой аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.