Чойр-Мандалговь-Арвайхээр хэвтээ тэнхлэгийн авто замын ажил эхэллээ

Дундговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Сү.Батболд говийнхонд амласан ёсоороо хэвтээ тэнхлэгийн авто замын ажлыг эхлүүлэхээр боллоо. Түүний оролцоо, нөлөөгөөр Засгийн газрын шийдвэр гарч, Худалдан авах ажиллагааны газраас тус авто замын тендер зарлагдсан.

Төсвийг нь тэрбээр батлуулчихсан байсан юм. Тендер тавдугаар сарын 30-ны өдөр буюу 7 хоногийн дараа нээгдэнэ. Авто замын ажил шууд эхэлнэ. Чиглэл нь Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн 505 км авто зам.

Шулуухан хэлэхэд УИХ-ын гишүүн Сү.Батболд Монголын говийг хэвтээ тэнхлэгийн авто замтай болгож өгч байгаа нь энэ юм. Тус авто зам нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэрэн, Сайнцагаан, Луус, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сум, улмаар Өвөрхангай аймгийн Сант, Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр сумдын нутгаар дайран өнгөрч, баруун аймгийн төв зам болох Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн А0301 авто замтай очиж нийлнэ. Ингэснээр говийн дөрвөн аймаг болох Өмнөговь, Дорноговь, Дундговь,

Говьсүмбэр аймгийн иргэд авто замаар Монголын 17 аймагтай шууд холбогдох хэвтээ тэнхлэгтэй болж байгаа юм. Энэхүү амаргүй дэд бүтэц, томоохон хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүн Сү.Батболд сонгуулийн өмнө амжууллаа. Түүний гардан хэрэгжүүлж буй энэхүү том төсөлтэй маргах хүн байхгүй. Үгүйсгэх улс төрч ч гарахгүй. Ямартай ч энэ жилийн хувьд Монголын говийнхонд очиж байгаа хамгийн том бэлэг энэ зам болж байна.

444489945 7585884751459932 6598434591794116266 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.