УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид эхнээсээ тодорч намаасаа эрхээ авсан улс төрчдийг зарлаж эхлээд байна. Тэгвэл энэ сонгуульд АН-аас говийн бүсэд ганц эмэгтэйд итгэл хүлээлгэсэн нь “цензургүй” Л.Мөнхбаясгалан байна.
Олигархуудын эсрэг тэмцэнэ гэж амласан түүний улс төрийн тэмцэл “Дорнын говийн хаан” гэгдэх Б.Дэлгэрсайханы жинхэнэ “дош” буюу Дорноговь аймагт үргэлжилнэ. Монголын топ баячуудын нэгэнтэй үзэлцэж буй ганц эмэгтэйн тэмцэл бүсийн хэмжээнд бусад аймгийн ардчилсан намынхан төдийгүй нийт иргэдэд ч урам зориг өгөх том хүч болох юм.
Харин намаасаа нэр дэвших эрхээ аваад буй Л.Мөнхбаясгалан энэ талаар “Тэдэнд мөнгө байна. Бидэнд өр л байна. Харин бидэнд ядуурлаас өөр алдах зүйл байхгүй. Энэ бол Монгол төрийн сонгууль. Өрсөлдөнө. Харин шударга өрсөлдье” хэмээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Чи Мөнхөө барамгүйээ тахимаа өг зүгээр л гарзны нэмэр