СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ховдын Үйлдвэр технологийн паркын хашаанд хог асгажээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 сарын өмнө

Ховд аймагт баригдаж буй Үйлдвэр технологийн парк буюу баруун бүсийн бүх хэрэгцээг хангах хүчин чадалтай малын арьс шир, түүхий эд, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн цогцолборын бүсэд дулааны станцаас гарсан олон тонн хог хаягдал болох үнс нурмыг аваачиж асгасан үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ.

Үйлдвэр технологийн паркын төсөл нь малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгож малчдын орлогыг нэмэгдүүлэх баруун бүс нутгийн стратегийн ач холбогдол бүхий төсөл юм.

Монгол улсын таван бүсэд үйлдвэр технологийн парк байгуулахаар төлөвлөсөнөөс ганцхан Ховдын парк бодитоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд бусад нь хэзээ хэрэгжих нь тодорхойгүй гацсан байдалтай байгаа ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tormonh
2 сарын өмнө
202.126.90.130

Асуудал хаанаас эхлэв????

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.