Өвлийн улирлын цаг агаарын урьдчилсан төлөв

Өвлийн улирлын цаг агаарын урьдчилсан төлөв

2026 оны 11 сараас 2027 оны 1 дүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11, 12, 1 дүгээр саруудын уур амьсгалын тойм

Агаарын температур:

  • Арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14...-20°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2... -8°С, бусад нутгаар -8... -14°С,
  • арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-22°C,
  • нэгдүгээр сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Их нууруудын хотгороор -26...-32°C, Хэнтийн уулархаг нутаг, Туул, тэрэлж голын хөндийгөөр -22...-26°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -12...-16°C, бусад нутгаар -18...-22°C байдаг.

Хур тунадас:

Арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 4–10 мм, Алтайн нуруу, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм, арванхоёрдугаар сард Увс нуурын хотгор болон Орхон, Сэлэнгийн сав газраар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм, нэгдүгээр сард Увс нуурын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог.

2026 оны 11, 12, 2027 оны 1 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сар:

Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1).

image 1790597776758

Зураг 1. 2026 оны 11 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Н–агаарын температур ОЖД–ын орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]

Нийлбэр хур тунадас Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 2).

image 1790597876460

Зураг 2. 2026 оны 11 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]

Арванхоёрдугаар сар:

Агаарын дундаж температур Баян–Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3).

image 1790598113674

Зураг 3. 2026 оны 12 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Нийлбэр хур тунадас Өмнөговийн ихэнх, Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 4).

image 1790598133607

Зураг 4. 2026 оны 12 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]

Нэгдүгээр сар:

Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5).

image 1790598145231

Зураг 5. 2027 оны 1 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Нийлбэр хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).

image 1790598155011

Зураг 6. 2027 оны 1 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]

Өвлийн эхэн буюу 11 дүгээр сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Харин 12 болон 1 дүгээр саруудад агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас 12 дугаар сард говь болон зүүн аймгуудын нутгаар, 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тул зуны хугацаанд хуурайшилт ихтэй байсан болон бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц хангалтгүй бүс нутгуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулж байна.

Түүнчлэн температурын гэнэтийн дулааралт болон хүйтрэл нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.