Манай улсад гео-соронзон шуурганы үзэгдэл өнгөрсөн шөнө ажиглагджээ

Манай улсад өнгөрсөн шөнийн 03:00 цагийн үед гео-соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өвөрхангай аймгийн Элсэн тасархай, Баян-Өлгий аймгийн нутгаар гео-соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ.

АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын судалгааны газар (NOAA) сүүлийн 20 жилд болоогүй гео-соронзон шуурга энэ сарын 10-наас 12-ны хооронд дэлхийд бүртгэгдэнэ гэж мэдээлсэн.

Тус газрын тодорхойлсноор энэ удаагийн соронзон шуурганы далайцын түвшин G4 буюу “маш хүчтэй” гэсэн үзүүлэлтэд хүрэх аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.