СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-08

МАН-ын даргын “…Нэр дэвшүүлэхгүй” гэчихсэн, АН-ынхны “…Нэр дэвшүүлмээргүй байна” гэж яриад байгаа лидерүүд нь хэн бэ?!

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа зургаа хоногийн дараа эхэлнэ. Улмаар улс төрийн намууд 17 хоногийн дараа нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хүргүүлэх ёстой. Хуульд ингэж заасан. Тиймээс энэ сонгуульд ямар намаас, хэн хэн нэр дэвших нь тодорхой болох гэдэг тун дөхөөд байна. Гэхдээ "...Улс төрийн намууд, ялангуяа том намууд хуулийг хөрсөнд хэрхэн буулгаж, нэр дэвшигчдээ тодруулах вэ" гэдэг анхаарал ч, сонирхол ч татаж байгаа юм.

Нэр дэвшүүлэх асуудлаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан “...2019 оноос эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын сонгууль Ерөнхий сайдаа сонгодог тогтолцоо руу орох нь зөв гэж үзсэн. Нэгдүгээрт, Ерөнхий сайдын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, бие дааж танхимаа бүрдүүлэх боломж нөхцөлийг хангах агуулгыг гаргасан. Хоёрдугаарт, парламентын гишүүдийн төлөөлөх чадварыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Гуравдугаарт, УИХ-ыг 126 гишүүнтэйгээр бүрдүүлнэ. 78 гишүүнийг мажоритар, 48-ыг пропорциональ тогтолцоогоор сонгоно. Өнгөрсөн хугацаанд жагсаалтыг олон нийтийн зүгээс нэлээд шүүмжилж ирсэн. Жагсаалттай байна, байхгүй гэж улс төрийн намууд ч хоорондоо маргалддаг. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ асуудалд цэг тавьсан. Харин жагсаалтаар нэр дэвших 48 хүнийг хэрхэн сонгох вэ гэдэг нь улс төрийн намын хариуцлагатай холбогдоно. МАН-ын хувьд нийгмийн сегмент бүрийг төлөөлөх чадвартай парламентыг бүрдүүлэхийн тулд жагсаалтаар нэр дэвшүүлэлтэд онцгой анхаарна гэдгээ зарласан. Аль болох улстөрчдийг оруулахгүй, санхүүгийн болон бусад нөхцөл байдлаас шалтгаалж парламентад сонгогдож чадахгүй байгаа бүлгийг түлхүү дэмждэг тогтолцоотой болох зорилго тавиад ажиллаж байна. ” гэж “Ийгл” телевизээр хэлсэн.

Харин АН-ын генсек Д.Одбаяр “...Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хууль хэрэгжээд явж байна. Тийм болохоор хуульд зааснаар ямар ажил амжуулсан байх ёстой юм бэ. Тэр бүх бэлтгэлээ хангаад явж байна. Харин дотооддоо хэн, хаана өрсөлдөх сонирхолтой байгаа зэрэг дээр менежментийн зүйлсээ багцаалдсан. Түүнд шаардлагатай дэд бүтцүүдээ угсраад сонгуулийн бэлтгэлээ базааж байна. Улс орныг хамарсан хоёр удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Намынхаа анхан шатанд ажиллаж, ачаа үүрч байгаа нөхдийнхөө саналыг сонслоо. Тухайн бүс нутагт нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсээ ч мөн тэдэнтэй уулзууллаа.УИХ-ын сонгуулийн хууль, СЕХ-ны гаргасан хуанлид бид захирагдаж ажиллах ёстой. Тэгэхээр нэр дэвшигч гэхээсээ илүү горилогчдынхоо саналыг сонсоод, ажиллаад явж байна. Энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдана. Ялангуяа хөдөө орон нутагт томсгосон тойргоор явна. Тэгэхээр багийн ажиллагаа маш чухал. Удахгүй нэр дэвшигчид тодорно. Намын анхан, дунд шатандаа ажилласан байдал, хувийн рейтинг, багийн хамтын ажиллагааг голлож харгалзан үзнэ. . Жагсаалтын хувьд нийгмийн төлөөллийг ямар нэг байдлаар оруулж ирнэ. Тавдугаар сарын 14-20-ны хооронд зургаахан хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ олон нийтээс асууна. Энэ дээр техникийн шийдлийн асуудал гарч ирж байгаа. Ерөнхийдөө нэр дэвшилтийг шийдэхдээ гаргахдаа ард түмнийхээ санаачилгыг сонсож, намын дотоод эв нэгдлийг хангах дээр анхаарч шийдвэрийг гаргана” гэж Өдрийн сонинд ярьжээ.

Генсекүүдийн хэлснээс, намууд нэр дэвшүүлэх тал дээр ерөнхийдөө ижилхэн байр суурьтай байгаа нь харагдаж байна. Гэхдээ МАН-ын, АН-ын онцлог, дотоод асуудал гэж бий. Энэ нь, хэдийгээр удирдлагууд нь ингэж зарчим ярьж байгаа ч тэр нь нам нам дээр өөрөөр буух магадлалтай гэсэн үг.

нь сонсогдоод байгаа юм.

Тэгвэл яг ийм асуудлаар эдгээр намд зарим нэг үйл явдал өрнөөд байгаа юм байна. Ил, далд яригдаад эхэлжээ. . Гэхдээ “…Тэд хэн бэ” гэдэг дээр хариулт алга. Учир нь “…МАН-ын даргын өөрсдөд нь хэлчихсэн гэх, АН-ынхны арай “алс”-аас яриад байгаа хүмүүсийн аль аль нь намдаа лидерийн тоонд ордог” л гэж байна. Тийм болохоор нэр ус нь одоогоор “сураггүй” байгаа бололтой. Гэхдээ хуулийн шахалтаар удахгүй тодорхой болох биз ээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 92 (7336)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

irgen
1 долоо хоногийн өмнө
202.179.15.2

Hed hed songogdson huvia hicheej dovoo sharluulahaas ooriig medehgui hogshchuud ni odoo bolimoor ym.zaluuchuuddaa zaigaa tavij ogvol taarna.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.