?4-14 насны зургаан хүүхэд дайрсан хоёр жолооч эмэгтэй, согтуу байгаагүй гэв
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын өрхийн эмнэлгийн хажууд өчигдөр орой 19 цагийн үед Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас замын явган хүний хэсгээр зорчиж байсан 16 настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн 4-14 насны зургаан хүүхэд, 40-өөд насны нэг иргэн хүнд гэмтэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
ЦЕГ-н УСГ-н ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг:
-Чингэлтэй дүүргийн 15-р хороо Хайлааст орчим хоёр суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчим гарсан. Ослын улмаас явган хүний замаар зорчиж явсан 16 настай охин газар дээрээ нас барж, 4-14 насны зургаан хүүхэд, нэг том хүн бэртсэн байна.
Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шуурхай ажиллаж байна. Жолооч хааз, тоормос андуурч гишгэсэн гэсэн нөхцөл байдал хараахан тогтоогдоогүй байна. Осол гаргасан хоёр жолооч эмэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.
2024 оны гуравдугаар сарын байдлаар 149 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.