?LIVE: НОБГ: Гурван давхар барилга бүхэлдээ галд өртсөн. Галын голомтыг одоо ч олоогүй байна

Баянхошуунд байрлах “Миний” дэлгүүрийн агуулахад гарсан галыг унтраасан гэж НОБГ-аас мэдээллээ. 

НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан:

-Өнөөдөр 10:29 цагт ЧД-ийн 7-р хороонд байрлах Миний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага ирсэн. Галыг унтраахаар зургаан ангийн 26 автомашин 90 хүнтэйгээр ажиллаж байна.

Тус барилга нь нийтдээ. Тус барилгад дөрвөн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байна.

Анх дуудлага ирэхэд гал бүхэлдээ тархсан байсан. Онцгой байдлын хоёр албан хаагч хөнгөн бэртэл авч эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Угаартсан иргэн байгаагүй. Гурван давхар барилга бүхэлдээ галд өртсөн. Галын голомтыг одоо ч олоогүй байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.