13 настай охиныг хүчирхийлсэн цагдаа нарыг саатуулж, даргыг нь чөлөөллөө
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, хэргийг шалгаж эхэлсэн.
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сэлэнгэ аймагт очсон бөгөөд хэрэгт холбогдсон цагдаагийн нэг албан хаагчийг цагдан хорьсон байна. Харин хэрэгт холбогдсон гурван албан хаагчийг түр саатуулж, үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүх шийдэх юм байна.
Мөн ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.