Сэлгээний галт тэрэгтэй автомашин мөргөлдсөн осол гарчээ

“Улаанбаатар төмөр замын дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг, суудлын автомашинтай мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу энэ сарын 04-ний өдөр иржээ. 

Тус мэдээллийг шалгахад иргэн "Э" нь тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд жолооч та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.2-т заасны дагуу “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно” гэснийг чанд баримтлан аюулгүй байдлаа хангаж, төмөр замын гарам нэвтрэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.