Ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа Оюутолгойн ажилчид сард 16 сая төгрөгийн цалин авдаг
Оюутолгой ХХК ажилчдынхаа цалинг бодохдоо Хөдөлмөрийн хуулийн 8-9 зүйл заалт болон Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний заалтуудыг мөрдөхгүй, илүү цагийн мөнгө олгохгүй байгаа талаар компанийн ажилчид мэдээлэл хийсэн.
Тодруулбал, Оюутолгой компанийн албан ёсны хуудаст үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл урамшуулал, амралтын цалин гээд өмнө нь авч байсан цалинг огт бууруулаагүй. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын гаргасан журмын дагуу илүү цагийн бодолтод өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компани төрийн хуулийг дагаж мөрдөнө гэсэн тайлбарыг өгчээ.
Оюутолгойн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэнгийн мэдээлснээр "Уул уурхайн салбар өөрөө хамгийн өндөр цалинтай. Оюутолгой компанийн ажилчид уул уурхайн салбарын дундаж цалингаас 3 дахин их, улсын дунджаас 8 дахин өндөр цалин авдаг" гэлээ.
Үндэсний статистикийн газар өнгөрсөн сард манай улсын цалингийн дундаж хэмжээ 2.1 сая төгрөг гэж зарласан. Ингэж үзвэл Оюутолгой уурхайн хүнд даацын автомашины жолооч 16 сая орчим төгрөгийн цалин авдаг ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.