СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-20

Төв цэнгэлдэхэд өгсөн нь 4.6 тэрбум, авсан нь 32.7-хон сая

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 сарын өмнө

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдавааг дуудаж уулзсан

Тэр үеэр "Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүнээс гадна 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас нийслэлд 32.7 сая төгрөгийн ногдол хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй" хэмээн хэлсэн. 

Ногдол ашгийг он, оноор нь хөөн харуулбал: 

2008 оноос хойш нийслэлийн төсөвт нийт 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан ч нийслэлээс жил бүр төсөв гаргаж, урсгал засвар, тохижилтыг хийдэг бөгөөд 2008 оноос хойш нийт 4.6 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Энэ төсөв хувь эзэмшилд тооцогдоогүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн удирдлагууд ашгаа өөрсдөө аваад, ачааг нь нийслэлд үүрүүлдэг байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.182.52

Мөсөн уулын орой. Цаана нь хэдэн арван тэрбум. Мэдээж МАН-ы манай хайр ханхлуулсан дарга нар...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.