Өсвөрийн тамирчид түүх бүтээж дэлхийн аваргууд боллоо
Монголын таеквондочид түүхэндээ анх удаа (таеквондо пүмсэ төрлөөр) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Энэ өдрүүдэд БНСУ-ын Чунчон хотноо таеквондогийн спортын пүмсэ ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Пүмсэ буюу тоот дасгалын төрлийн ДАШТ-д 83 орны 2,800 гаруй тамирчин өрсөлдөж байгаа ба Монгол Улсаас өсвөр, залуучууд, насанд хүрэгч, мастер ангилалд 10 тамирчин И Жаевон дасгалжуулагчийн удирдлага дор оролцож байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр өсвөр үеийн холимог хосын төрөлд Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар хэсгийн шатанд Их Британи болон Герман улсын тамирчдыг, хүрэл медалийн төлөө Канад улсын тамирчдыг, мөнгөн медалийн төлөө АНУ-ын тамирчдыг, шигшээ шатанд Тайланд улсын тамирчдыг ялж дэлхийн аваргууд боллоо.
Энэхүү амжилт нь монголын таеквондогийн спортын түүхэнд тод үсгээр тэмдэглэн үлдэх анхны алтан медаль болж түүх бүтээлээ.

Видео эх сурвалж: Badam Lkhagva
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.