ОХУ-ын талаас орж ирсэн гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг энэ сарын 15-ны 19:45 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан гурван бүлэгт хуваагдан түймрийн талбайг тойрон зурвас татаж, унанга ихтэй асч байгаа өртөнгийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай өртөж шатсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.