Тариалангийн бүс нутгаар нойтон цас орно
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан төлөвөөр энэ сарын 26-27-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 50 хувь, 28-29-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 90 хувьтай байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс тариаланчдад нойтон цас орох төлөвтэй өдрүүдээс өмнө таримал ургамал ургалтыг нөхцлөөс хамааран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөлөө. Үүнд:
-Ангилан хадах болон шууд хураалтын ажлыг тохиромжтой үед нь цаг алдалгүй гүйцэтгэх
-Ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах
-Хураасан үр тариаг чийг авах, муудахаас сэргийлж стандартын дагуу хатаах, хадгалалтад оруулах
-Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт, тээвэрлэлтийн явцад чийг, хүйтнээс хамгаалах арга хэмжээ авах
-Хураалтанд комбайны эд ангийн тохируулгыг тааруулан эртнээс бэлтгэх
-Хураалтын дараах талбайн үлдэгдэл болон хураалттай холбоотой ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан төлөвлөхийг зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.