СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Селин Дион гэр бүл болон ирээдүйдээ анхаарал хандуулж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Селин Дион эрүүл мэндийн асуудалтай тулгарсаар байгаа тул гэр бүл болон ирээдүйдээ анхаарал хандуулж байна.

Домогт дуучин гуравдугаар сарын 15-нд олон улсын хөшүүн хүний синдромыг таниулах өдрийг тэмдэглэн инстаграм хуудсандаа аутоиммун эмгэгийнхээ талаар "Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү туршлагуудын нэг байсан" гэж бичжээ.

Селин Дион "Нэг л өдөр тайзан дээр эргэн гарч, аль болох хэвийн амьдралаар амьдрахаар шийдсэн хэвээрээ" гэж хэлэв. 

Мэдрэлийн эмгэг, цус харвалтын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр хөшүүн хүний хам шинж буюу (SPS) нь булчин чангарах, дуу чимээ, гэрэл, сэтгэлийн хямрал зэрэг өдөөлтөд мэдрэмтгий байдал, булчингийн агшилтыг үүсгэдэг ховор мэдрэлийн эмгэг юм.

Дион анх 2022 онд оношоо хуваалцсан. Тэр цагаас хойш аялан тоглолт хийхээ больсон билээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.