СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-03-15

Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгожээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Монголбанкны бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 1 хувиар бууруулж, 12 хувь болгожээ. 

Жилийн инфляц өнгөрсөн сард улсын хэмжээнд 7 хувь, Улаанбаатар хотод 7.2 хувь болж буурчээ. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, түнш орнуудын инфляц буурсан, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарч байгаа нь голлон нөлөөлсөн байна. Цаашид инфляц алгуур буурах төлөвтэй байгаа аж. 

Эдийн засгийн өсөлт, өнгөрсөн онд 7 хувьд хүрч, нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайгаас хамааралтай салбарууд идэвхтэй болсон ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хөдөө аж ахуйн салбар энэ онд агших төлөвтэй байна. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Улмаар мал аж ахуйн салбарын хүндрэлийг бууруулах, зорилгоор эргэн төлөлт нь доголдсон малчны зээлд бүтцийн өөрчлөлт хугацааг сунгахтай холбоотой шийдвэр гаргажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.