Монголын боксын шигшээ баг олимпын эрх олгох тэмцээнийг алгасаж, үзэгчдийн суудлаас үзэхээр болжээ

Өнөөдөр Италийн Буста Ацизод Парис-2024 олимпын эрх олгох тэмцээн эхэлж байна. Тэмцээнд 670 тамирчин олимпод оролцох 50 эрхийн төлөө тулалдах юм.

Тодруулбал, гуравдугаар сарын 3-11-ний хооронд Италийн хойд хэсэгт орших Буста Ацизод 670 тамирчин Олимпын наадамд оролцох эрхийн төлөө авхаалж, самбаагаа сорьж эмэгтэй 22, эрэгтэй 28 боксчинд эрх олгоно. Өөрөөр хэлбэл, жин тус бүрийн медаль авсан тамирчид Францыг зорих юм.

Харамсалтай нь, уг тэмцээнд Монголын боксын үндэсний шигшээ баг бүтэн багаараа оролцох ёстой байсан ч үзэгчдийн суудлаас үзэхээр болжээ. Учир нь Монголын боксын холбооны ажлын алба хариуцлага алдаж мэдүүлгээ хоцроосон байна.

Манай тамирчид уг тэмцээнийг хүлээж Европт хоёр сар гаруй хугацаанд бэлтгэлд хамрагдсан аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.