1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг энэ сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1,3 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 104 000 төгрөг өнгөрөгч нэгдүгээр сард олгосон.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3,2 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256 000 төгрөг олгохоор болоод буй.

Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны 03 дугаар сарын 25-дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан иргэдэд ногдол ашиг олгох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.